
|
||||||||
Тус компани нь кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагсан бөгөөд Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргахаар хичээн ажиллаж байгаа болно. Монголчууд бидний эртний түүх, байгаль, ёс заншил, ахуйн давуу тал дээр тулгуурлан даяаршиж байгаа дэлхий ертөнцэд сондгойрон хөгжих, оюуны бүтээлээр дэлхийг гоёх зорилго агуулан дэлхий кино урлагаар дамжуулан монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, эзлэх байр суурийг баталгаажуулна.
Манай кино төслийн баг 2009 оны 9-р сард 2 долоо хоногийн хугацаагаар БНТурк улсын Казиантеп, Истанбул, Анкара зэрэг хотоор аялан Туркийн улс төрчид болон кино ертөнцийн шилдэгүүдтэй уулзаж, кино төслөө танилцуулсан билээ.
Кино зохиолч, найруулагч Г.Бадамрагчаа "Моодун" уран сайхны киноны зохиолын 5 дахь хувилбарыг бичиж дуусгажээ. Кино зохиолыг дэлхийн жишигт нийцсэн Final Draft программ хангамжийг ашиглан бичсэн байна. Монголын кино урлагт анх удаа кино зохиолыг программ хангамж ашиглан бичиж боловсруулсан нь цаашид кино зохиолыг ашиглан төсөв, төлөвлөгөө боловсруулахад ихэд хялбарчилж өгчээ.





